Лиам Пэйнийг оршуулах ёслол боллоо


“One Direction” хамтлагийн дуучин Лиам Пэйн аравдугаар сарын 16-нд Аргентины Буэнос Айрас дахь КасаСур Палермо зочид буудлын гурван давхраас унаж 31 настайдаа нас барсан. Эл явдлаас сар гаруйн дараа буюу өчигдөр түүний оршуулга Лондонгийн Букингемширт боллоо.

Оршуулгад түүний гэр бүл болон найз бүсгүй Кейт Кэссиди болон хамтлагийн найзууд болох Харри Стайлс, Луис Томлинсон, Ниалл Хоран, Зейн Малик нар эмгэнэл илэрхийлсэн хүмүүсийн дунд байв.

Түүнийг нас барсны дараа гэр бүлийнхэн нь хийсэн товч мэдэгдэлдээ: “Бидний сэтгэл эмтэрч байна. Лиам бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх бөгөөд бид түүнийг эелдэг, хөгжилтэй, зоригтой сэтгэлээр нь дурсах болно” хэмээсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *