FIBA: Өнөөдөр Монголын шигшээ баг Японы эсрэг тоглоно


2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг Азийн хүчирхэг багууд болох Япон болон БНХАУ-ын шигшээ багтай тоглохоор учраа таарсан. Тэгвэл эхний тоглолт өнөөдөр Япон-Монголын хооронд болно.

Хоёр багийн талаар мэдээлэхэд

Монгол: Дундаж нас 24.5 , дундаж өндөр-192.3см

Япон: Дундаж нас 27.9, дундаж өндөр-190.3см байгаа юм.

Манай багтай тоглох Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглож байсан Юта Ватанабэ, Жош Хокинсон нар багтсан. Япон-Монголын тоглолт 5000 хүний багтаамжтай Японы Үцүномиягийн Nikkan Arena Tochigi” цэнгэлдэхэд болно. Тоглолтыг 18:00 цагаас Premier sports network-603 суваг шууд дамжуулан үзүүлэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *