“BLACKPINK” хамтлагийн дуучин Розе “Rosie” нэртэй анхны бүрэн цомгийнхоо хоёр дахь сингл болох “Number One Girl” дууны клипийг цацлаа.
“APT.” дуэт дуугаараа дэлхийн хөгжмийн салбарын нэр хүндтэй бүхий л чартыг тэргүүлсний дараа Розе Бруно Марстай дахин “Номер нэг охин” дуун дээр хамтран ажиллажээ. Гэхдээ энэ удаад поп од Бруно Марс продюсерын үүрэг гүйцэтгэжээ. Шинэ дуу нь Розегийн хувийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд түүний чин сэтгэлийн үг энэ дуугаар дамжиж байгаа хэмээн мэдэгджээ.
Ташрамд дурдахад Розе, Бруно Марс нар A.P.T дуугаа энэ сарын 22-нд болох “МАМА 2024” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр анх удаа тайзнаа хамтран дуулах юм байна