Машины хөдөлгүүрт хүн дарагджээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр 17:42 цагт онцгой байдлын алба хүлээн авсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчдыг очиход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн хөл дарагдсан байжээ. Түүнийг аврагчил гарган авч, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *