Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд багш нарын 12 айлын орон сууц ашиглалтад орлоо. Эдгээр багш, ажилчдад байрны түлхүүрийг тус сумын засаг дарга Н.Наранзаяа, орлогч дарга Б.Учралт, сургуулийн захирал С.Болормаа нар гардууллаа.
Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, боловсролын байгууллагадаа тасралтгүй олон жил ажилласан, мөн дутагдалтай боловсон хүчин тогтвортой ажиллуулах тал дээр анхаарч тус барилгыг засварлан хүлээлгэн өглөө.