Утааны улирлын үед ингэний хоормог, айраг, исгэлэн тараг уугаарай


Нүүрсний утаа, машины утаа, үйлдвэрийн утаа нь Улаанбаатарчуудын хувьд нэн тэргүүнд ярих асуудал болжээ. Сүүлийн жилүүдэд харшлын ханиадаар өвдөх нь түгээмэл болсон. Ханиад нь олон төрлийн шалтгаан нөхцөлөөс болж үүсдэг. Үүний нэг нь яах аргагүй утаа, агаарын бохирдол юм.

Иймээс А, В, С, Д, Е аминдэм агуулсан нохойн хошуу, үхрийн нүд, аньс, үзэм, нэрс, чацаргана, жамц давстай хар цай буцалгаж уухыг эмч нар зөвлөжээ. Энэ нь эрүүл мэндэд тустайгаас гадна хордлого тайлдаг аж. Утааны хорын эсрэг шар, цагаан тос сайн. Мөн ингэний сүү болон айраг, исгэлэн тараг зэрэг нь хорыг тайлдаг гэнэ. Ингэний хоормогт хэдэн зуун тэрбум ашигтай бактери бий. Иймээс өвөл ингэний хоормог ууж ашигтай бактериа нэмээд аваарай.

Үүнээс гадна амьсгалын Нисдэг морь. Гэрэл зургийг ЖаГдип РадЖпут замын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд тасалгааны агаар шүүгч хэрэгцээтэй байдаг. Агаар шүүгч нь тоос тортог, бактери, вирусийг шүүдэг учраас бага насны хүүхэдтэй, жирэмсэн, амьсгалын замын өвчтэй хүмүүс тасалгааны агаар шүүгчийг хэрэглэхийг зөвлөж байна. Харин гадуур явахдаа сайн чанарын маск зүүх нь чухал.

Д.Отгонтуяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *