“Болор цом”-ын эзнээр А.Лхагва тодорлоо


“Болор цом-42” яруу найргийн наадам 2024 оны 11.26-ны өдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. Тус наадамд Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт Аюурбуньяагийн Лхагва тэргүүлж, болор цомын эзэн боллоо. Тус наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулсан. Наадмын дэд байрыг Л.Торой эзэлсэн бол , гутгаар байрыг Н.Батболд,  дөрөвдүгээр байрыг Ч. Ууганбаяр, тавдугаар байрыг яруу найрагч Д.Нямдорж нар эзэлсэн байна.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт болор цомын эзэн Л.Моломжамц, МУИС-ийн багш, утга зохиол судлаач Г.Галбаяр нар ажиллаж шүүн дэнсэлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *