Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрийн цахилгаан дамжуулах шугамд өнөөдөр засварын ажил хийхтэй холбогдуулан түр хугацаагаар цахилгаан хязгаарлана. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13:00-15:00 цаг, Баянгол дүүргийн 20-р хороо болон Сонгинохайрхан дүүргийн 20,30 дугаар хороонд 11:00-13:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлалт хийгдэх юм.
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ
