Конор Макгрегор давж заалдахаар болжээ


UFC холбооны хоёр жингийн аварга асан, холимог тулааны од Коннор Макгрегор хүчингийн хэрэгт холбогдон буруутгагдаж, шүүхэд дуудагдсан.

  Коннор Макгрегор болон Жеймс Лоуренс нарыг Никита Хэнд гэгч эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, Дублин хотын шүүхэд өгсөн билээ. Тэгвэл Ирланд дахь иргэний шүүхийн тангарагтны шүүх Макгрегорыг танхайрсан хэргээр буруутгаж 250,000 еврогийн торгууль (ойролцоогоор 263,600 доллар) оноожээ.

Харин Конор шүүхийн уг шийдвэрийг давж заалдахаар болжээ. Энэ талаараа X хуудсанд “Би хуулийнхаа багийнханд уг шийдвэрийг давж заалдахыг даалгасан” хэмээн бичжээ.

    Хохирогч Никита Хэнд өөрийг нь К.Макгрегор болон Ж.Лоуренс нар Дублин хотын нэгэн зочид буудалд хүчиндсэн гэж буруутгаж байгаа юм. Хохирогчид анх үзлэг хийсэн түргэн тусламжийн эмч Эйтне Скалли шүүхэд мэдүүлэг өгөхдөө хохирогчийн биен дээр үүссэн байсан хөхрөлтийг онцолж, “эмч хүний хувьд би тийм айхтар хөхрөлт хараагүй их удсан” хэмээн хэлсэн байна.

Шүүхээс шийдвэр гарсны дараа Никита Хэнд “бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хохирогчдод хандан миний түүх хэчнээн аймар ч гэсэн дуу хоолойгоо илэрхийлж, шударга ёсны төлөө тэмцсээр байх болно гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *