Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан,
-Аймаг сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс тэжээл, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах.
-Малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлж холбогдох шийдвэрүүдийг боловсруулах.
-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд , нийгмийн хамгааллыг үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр арга хэмжээний саналыг боловсруулах.
-Тариалангийн талбайн хөрсний үр шимийг хамгаалах, мал аж ахуй боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг албан тушаалтнуудад даалгалаа.
Одоогоор улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 90 хувьтай байна хэмээн үзжээ.