Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 59-64 дэх км-ийн зорчих хэсэгт тогтсон цасыг “Баянчандмань АЗЗА” ТӨХК автогрейдрээр цэвэрлэж байна.
Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 321-323 дахь км-ийн хооронд зорчих хэсэгт тогтсон цасыг “Хархорин АЗЗА” автогрейдерээр хусаж, цэвэрлэлээ.
“Сэлэнгэ АЗЗА” компани Дархан-Сүхбаатар чиглэлийн замын 232-321, 290-320 дахь км-т зорчих хэсэгт тогтсон цасыг цасны машинаар шүүрдэж, цэвэрлэх, халтиргаа гулгаа үүссэн хэсэгт автомашинаар дайрга цацжээ.
Сүхбаатар – Алтанбулаг чиглэлийн 321-323 дахь км-т халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт дайрга гараар цацаж байна.