Саудын Араб улсын Riyadh хотод Black Hat CTF буюу ёс зүйт хакерын тэмцээнийг зохион байгуулж буй. Тэмцээнд Дэлхийн 1000 гаруй баг, 4000 гаруй кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд үүнээс 250 баг нь финалын шатанд уригдан шалгараад байгаа юм.
Тус тэмцээнд “Шунхлай” группын мэдээллийн аюулгүй байдлын ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг амжилттай оролцож, финалын шатанд өрсөлдөх эрхээ аваад байна. Тэд Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 4000 гаруй мэргэжилтнүүдээс ийн финалын шатанд шалгарсан юм.
Тэмцээнд оролцогчиддоо баяр хүргэж, амжилттай оролцохыг хүсье.
Оролцогчид:
Б.Тэмүүлэн /Shunkhlai Holding/
З.Гантүшиг /Shunkhlai Holding/
Ц.Номин-эрдэнэ /Ssystems/
Н.Энхсанаа /Zerotech/
Э.Хангал /Zerotech/