“Токиогийн Их дуулга”-д Монголын хорин жүдоч зодоглоно


Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээнд 47 орны 245 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 тамирчин зодоглоно.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Эрхэмбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцоно.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм. Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн тамирчид 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна гэж Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *