Хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ


Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн Хавиргын боомт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/ өчигдөр хээрийн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд түймрийг 23:40 цагт цурманд оруулан, 23:50 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар уг түймэрт 300 га талбай өртөж шатжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *