Жүжигчин Жүн У Соны дуулиан ганц бие аав ээжүүдийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив


Арваннэгдүгээр сарын 28-нд БНСУ-ын “Төрөлт дэмжих бодлогын газар”-ын асуудал эрхэлсэн дарга Ёо Хэ Ми Ерөнхийлөгчийн тамгын газарт төрөлт буурч байгаа шалтгааны талаар албан ёсны мэдээлэл хийсэн байна. Өмнөд Солонгосын статистикийн газраас гаргасан “2023 оны төрөлтийн статистик”-д дурдсанаар өнгөрсөн онд нийт төрөлтийн 4.7 хувь буюу 10.900 хүүхэд гэрлэлтээс гадуур төржээ. Энэ нь 1981 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тодруулж хэлбэл Солонгос улсад ганц бие эцэг эхтэй төрөлт аажмаар нэмэгдэж байна.

Хүүхдийн мөнгө,эцэг эхийн тэтгэмж, хүүхэд асрах чөлөө олгох зэрэг хөтөлбөрүүд нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлаас үл хамааран зөвхөн хүүхдэд тулгуурлан боловсруулагддаг. Харин өрх толгойлсон эцэг эхийн талаарх нийгмийн хандлага буюу ялгаварлан гадуурхалт их байгааг засгийн газрын төлөөлөл онцолсон байна. Иймд “Гэр бүл, хүүхэд ялгаварлан гадуурхалтгүй эрүүл саруул, аз жаргалтай өсөхөд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт төрөөс үргэлж анхаарах болно” гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *