УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, П.Мөнхтулга таслалтаараа тэргүүлж байна


УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн аравдугаар сард нийтдээ долоон удаа хуралдсан байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Баттулга нар ердөө нэг удаа л суусан байна. Үүний араас УИХ-ын гишүүн Т.Аубакир , А.Ганбаатар, Ц.Туваан, Ч.Ундрам, Н.Наранбаатар нар тус бүр хоёр удаа чуулганы хуралдаанд суусан байна.

Тэгвэл аравдугаарын сарын чуулганы хуралдааныг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга гурван удаа тасалсан бол Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Ж.Батсуурь, Ж.Бат-Эрдэнэ нар тус бүр хоёр удаа тасалсан байна. 126 гишүүнтэй энэ удаагийн парламентын ээлжит чуулганыг хоцролтоор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, Д.Ганбат, Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан нар тус бүр дөрвөн удаа хоцорсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *