17 настай Ламин Ямал 2024 оны “Алтан хүү” шагналыг хүртлээ


Италийн Tuttosport сонины үүсгэн байгуулсан 21 хүртэлх насны Дэлхийн шилдэг авьяастанд олгодог Golden Boy буюу “Алтан хүү” шагналыг Барселона болон Испанийн шигшээ багийн тамирчин Ламин Ямал гардлаа.

Дөнгөж 17 настай Ямал нь энэ зун Испанийн шигшээ багийнхаа хамтаар “Евро 2024”-д түрүүлсэн. Мөн Барселона клубийн үндсэн тоглогч болж, Дэлхий нийтэд өөрийнхөө ур чадварыг харуулаад амжсан билээ.

Жигүүрийн байрлалд тоглодог тэрээр нэг гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгснөөр Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг залуу тоглогчоор тодорсон.

Мөн түүний хувьд саяхан болж өнгөрсөн 2024 оны Ballon d’Or шагнал гардуулах ёслолын үеэр Копа цомыг хүртсэн.

Ямал энэ улиралд 16 тоглолтод оролцохдоо 6 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтийг бүртгүүлээд байна.

Өнгөрсөн жил “Алтан Хүү” шагналыг Реал Мадрид болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэм хүртэж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *