Дундговийнхон өглөө бүр дасгал хийж байна


Энэ оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн “Спортын бүтээлч сар” аяны хүрээнд Дундговь аймгийн бүх сум болон байгууллага, аж ахуйн нэгжийн 1300 гаруй ажиллагсад өглөө бүр дасгал хийдэг болжээ. Тус аймаг энэ үйл ажиллагааг 12 дугаар сард “Эрүүл монгол хүн” аяны дор үргэлжлүүлэн явуулж байна. Биеийн тамир спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа -2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэдийн дунд идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн гэр бүл, байгууллагыг дэмжих төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих ажлын хүрээнд байгууллага, иргэд тогтсон хуваарийн дагуу өдөр бүрийн дасгалд шинэлэг байдлаар оролцож тухайн өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Тус аймгийн иргэд 12 дугаар сарын 25 хүртэл аймгийн спорт зааланд амралтын өдрүүдэд 08:00-09:00 цагийн хооронд, ажлын өдрүүдэд 07:00-08:00 цагийн хооронд бүжгийн багштай, байгууллагуудын шинэлэг хөтөлбөртэй “Эрүүл монгол аян”-д идэвхтэй оролцон, дасгал хийх боломжтой юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *