Месси ФИФА-аас олгодог оны шилдэг хөлбөмбөгчийн шагналд нэр дэвшлээ


ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо 2024 оны эрэгтэй, эмэгтэй шилдэг хөлбөмбөгчдийн шалгаруулалтад нэр дэвшигчдийг зарлалаа. “Алтан бөмбөг”-ийн (Ballon d’Or) эзэн Родри, Аргентины алдарт Лионель Месси нар “FIFA The Best Football Awards”-д нэр дэвшлээ. Мессигийн хувьд саяхан болж өнгөрсөн Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Ballon d’Or шагналд нэр дэвшээгүй билээ.

Өдгөө 37 настай түүний хувьд 2024 оны Копа Америкийн тэмцээнд Аргентиний шигшээг ахалж, аварга болсон. Тэрээр өнгөрсөн хугацаанд 8 удаа “Алтан бөмбөг” хүртэж, дээд амжилт тогтоосон юм.

   Тэгвэл Мессигийн удаан хугацааны өрсөлдөгч, саяхан карьертаа 900 дахь гоолоо бүртгүүлж, өнгөрсөн улиралд “Аль Наср”-ын төлөө 35 гоол оруулж, Саудын Арабын Про лигийн дээд амжилтыг тогтоосон Португалийн ахлагч Роналдо нэр дэвшигчдийн жагсаалтад анх удаа багтсангүй.

FIFA The Best Football Awards-ын ялагчдыг хөгжөөн дэмжигчид болон шигшээ багийн одоогийн ахлагч, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид шийднэ.

Оны шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтад нэр дэвшин өрсөлдөж буй хөлбөмбөгчдөөс байрлал бүртээ шилдгээр сонгогдсон 11 тоглогч шагналын тавцанд гарах билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *