НИТХ: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин нэмнэ


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр /2024.12.02/ боллоо. Тус хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай асуудлууд багтсан. Эдгээр татварыг нэмэх эсэхэд олон нийт анхаарал хандуулж байгаа юм. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн тухай хуульд суурь орлого зарлагыг ₮3.2 их наяд төгрөгөөр тооцож улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс тээврийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэв. Ингэснээр ирэх оноос нийслэлээс автомашинд ногдуулах албан татвар болон зам ашигласны төлбөр дараах байдлаар нэмэгдэнэ.

Албан татвар:

“Приус” 36000-аас 108,000₮,

“Лексус 570” 188100-аас 564,300₮,

“Портер” 30000-аас 75,000₮,

“Ланд Круйзер 200” 151,800-аас 455,400₮.

Зам ашигласны төлбөр:

2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100,000₮,

2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150,000₮,

4001 дээш моторын багтаамжтай машин 50,000-аас 250,000₮ болгон нэмэгдүүлэхээр болжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *