Олимп, Дэлхийн аварга, Гранд Сламын медальт жүдочид халз өрсөлдөж шилдгүүд тодров


Өнгөрсөн сард Жүдо бөхийн холбооноос Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит “SENSEI CUP-2024” насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнд Олимп, Дэлхийн аваргын медальт болон Гранд Слам Гран При тэмцээнүүдийн медальт тамирчдаас гадна 16-аас дээш насны өсвөр, залуучуудын тамирчид оролцож ширүүн өрсөлдөөн үзүүлсэн.

Ийн тус тэмцээнээс шалгарсан тамирчид энэ амралтын өдрүүдээр 100.000.000₮ төгрөгийн шагналын сантай “JUDO TOP 6”  тэмцээнд өрсөлдөв.

Ингээд эмэгтэйчүүдийн 63 кг жинд Гүрү дожоны Х.Маралмаа алтан медаль, 57 кг-ын жинд өсвөр үеийн анхны Дэлхийн аварга “Гүрү дожо”-ны тамирчин шинэхэн ОУХМ Тэрбишийн Ариунзаяа алтан медалийн болзол хангалаа. Тэрбээр бүх өрсөлдөгчөө ялснаар аваргалсан юм.

Харин -52 кг-ийн жинд Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа, -78кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин А.Дуламсүрэн, + +78кг жинд Алдар спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн нар алтан медаль хүртэж, аварга болов.

  Харин хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй барилдаан -48 кг жинд боллоо. Энэ жинд Рио де Жанейро-2016 олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг аваргаллаа. Тэрбээр гуравдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударьд нэмэлт цагт ялагдал хүлээсэн ч сүүлийн тойрогт World Masters-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг цэвэр ялсан. Улмаар гурван бөх биенээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -73кг жинд Шинэбадрах дэвжээний Ж.Гансүрэн, -66кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Хилчин спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү аваргалсан бол -73 кг жинд “Шинэбадрах” дэвжээний тамирчин Ж.Гансүрэн, +100 кг жинд Азийн наадмын мөнгөн медальт Б.Гончигсүрэн, -100 кг жинд “Качи Дожо” дэвжээний тамирчин А.Мөнх-Эрдэнэ, -90кг жинд Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Иппон дожоны тамирчин ОУХМ Н.Дагвасүрэн нар түрүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *