Улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар мэдээлсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 33.1.4-т зааснаар тээврийн хэрэгсэл улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тохиолдолд цагдаагийн алба хаагч тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах үүрэгтэй гэж заажээ. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс дээрх зөрчилд хяналт тавих ажлыг улам эрчимжүүлэх болсон. Иймд ирэх сарын 1-нээс өмнө иргэд эдгээр зөрчлөө арилгаад, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч та www.smartcar.mn цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянаж, хэрвээ хуулийн хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой.