Шатрын “59th American Open” олон улсын нээлттэй тэмцээнд анх удаа Монгол хүн түрүүллээ


1965 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “59 дэх удаагийн American Open” олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын Их Мастер Ц.Батчулуун түрүүлж, цомын эзэн боллоо. Ингэснээр “American open” тэмцээний 60 жилийн түүхэнд анх удаа Ази тивээс, тэр дундаа Монгол улсаас аварга тодорлоо.

Тэрээр нийт есөн өрөг тоглож, 7 оноотойгоор тэргүүн байр эзэлсэн байна. Их мастер Батчулууны хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард “Los Angeles Open 2024” олон улсын нээлттэй тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр түрүүлсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсад 8 сарын хугацаанд нийт 9 олон улсын тэмцээнд амжилттай тоглож байгаа аж.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороонд харъяалагддаг түүний амжилтаас цухас дурдвал:

Өсвөрийн шатарчдын улсын 6 удаагийн аварга

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ий шагналт 4-р байр /1998 он/

Насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга

Ази тивийн АШТ-ий шагналт байр

Эло буюу ОУ-ын чансаагаа Монголын шатарчдаас хамгийн өндөрт хүргэсэн тоглогч /live rating 2566/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *