Шинэ жилийн баярын уур амьсгал хэрхэн бүрдүүлэх вэ?


Жил бүрийн хамгийн аз жаргалтай, дурсамж дүүрэн өдрүүд бол яах аргагүй арванхоёрдугаар сар, тэр дундаа шинэ жилийн баяр юм. Хайртай дотны хүмүүстэйгээ шинэ жилийн баярын уур амьсгалыг илүү их мэдэрмээр байвал дараах хөгжилтэй зүйлсийг хийж, сэтгэлээ сэргээгээрэй.

Гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулах, хаалгандаа дугуй чимэглэл өлгөх

Өнгө өнгийн гэрэл байхад өргөө гэр тань дүүрээд л явчихна шүү. Ганцхан гэрлийн тусламжтайгаар гэр дүүрэн чимэглэлтэй мэт харагдуулах боломжтой. Хана, цонх, тааз гээд л гэрийнхээ бүх хэсэгт өлгөж болно.

Анхилуун үнэртэй лаа асааж, лаагаа улаан өнгөтэй суурин дээр тавьж, жижигхэн хонх, туузаар чимэглэвэл илүү гоё. Мөн хаалгандаа дугуй чимэглэл өлгөх нь шинэ жилийн уур амьсгалыг улам бүр санагдуулах болно.

Кино үзэх

Кино театрт гарч байгаа эсвэл гэртээ театрынх шиг уур амьсгал бүрдүүлж, халуун шоколад урдаа тавиад шинэ жилийн кино үзээрэй. Танд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж үлдээх болно.


Мэндчилгээ илгээх

Одоо үед захиа, зурвас, ил захидал зэрэг хэрэглээнээс нэгэнт гарчээ. Утсаар ярьж, дүрс дүрсээ харахын оронд гадаадад байгаа болон өөрөөс тань хоол байгаа найздаа, ах эгчдээ ил захидал илгээж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээгээрэй.


Шинэ жилийн холбогдолтой концерт үзэх

Бүжгэн жүжиг, оркестрын тоглолт үзвэл сэтгэл сэргээд л явчихдаг шүү дээ…

Цаснаар алхах

Цас бударсан өвлийн үдэш ганцаараа, эсвэл дотны хэн нэгэнтэйгээ алхах нь өөрийн эрхгүй эерэг энерги, сайхан дурсамжийг авчирна.


Гоо сайхандаа анхаарах

Шинэ жилийн үдэшлэгтээ бэлдэх нь охид бүсгүйчүүдэд маань маш том урам зоригийг өгдөг. Жилд ганцхан л удаа болдог баяраараа хамгийн сайхан даашинзаа өмсөөд, хамгийн гоё маникюраа хийлгээд явах нь тэдний хувьд юутай ч зүйрлүүлшгүй аз жаргал болдог биз ээ.


Амтат болон бэрсүүт жүрж

80-д оны үеийнхэн мандарин үнэртэхээр л шинэ жил санаанд ордог гэлцдэг. Тиймээс мандарины хальсыг үнэртэн болгон ашиглах боломжтой. Шинэ жилийн баяр, жимс 2 салшгүй холбоотой байдаг нь нэг төрлийн уламжлал мэт болжээ.


Гацуур модоо ер бусын аргаар чимэглэх

Байдаг л хэдэн тоглоом, саагаар чимэх нь уйтгартай биш гэж үү? Тиймээс дэлгүүрт байгаа хамгийн гоё тоглоомоос санаа аван гарын доорх материалаар чимэглэл хийх нь зардал багатай, бас хөгжилтэй санаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *