Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, техникийн комисс ажиллалаа


Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барих ажил эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс ажиллаж туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийн ажлыг зохион байгуулаад улсын комисс уг станц дээр ажиллана. Нийслэлийн зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. Уг ажлын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар туршилт буюу жигдрүүлэлтийн ажил хийгдэж байна” гэв.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэх юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *