Дэлхийн хамгийн үнэтэй хуримын бялуу 259 сая төгрөгийн өртөгтэй



Хуримын дундаж бялууны үнэ мянган доллароос бага байдаг ч хааны гэр бүл, алдартнууд, чинээлэг хосууд хуримын бялуугаа жинхэнэ очир алмазаар чимдэг байна. Ингээд уншигч танд дэлхийн хамгийн үнэтэй хуримын бялууны мэдээллийг хүргэе

Хамгийн үнэтэй хуримын бялууг Британийн дизайнер Дебби Вингхэм Арабын Нэгдсэн Эмират улсад нэрээ нууцалсан худалдан авагчид зориулан бүтээжээ. Энэхүү бялууг 5,2 каратын ягаан алмааз, 6,4 каратын шар алмаз, таван каратын 15 алмаз зэрэг 4000 жинхэнэ алмазаар бүрсэн байв. Бялууны өртөг 74000 доллар.

“Beverly Hills Luxury 2006” хуримын шоуны үеэр La Patisserie Artistique-ийн Нахид Парса хорин сая долларын өртөгтэй бялууг бүтээжээ. Есөн давхар уг бялууны ёроол алтан түрхэцтэй бөгөөд дээрээс нь доош нь хүртэл том очир алмазаар чимэглэсэн байна

Хунтайж Уильям гүнж Кейт Миддлтон нар 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд 21-р зууны хамгийн том хуримын ёслолоо хийжээ. Хүнсний технологич Фиона Кэрнс Британийн хааны уламжлалыг дагаж, жимсний бялуугаар дүүргэсэн найман давхар чихрээр урласан хуримын бялууг хийжээ. 80 мянган долларын өртөгтэй энэхүү бялууг тээвэрлэхэд амаргүй байсан тухай ордны ажилтнууд дурсан ярьдаг юм.

Диана гүнж, хунтайж Чарльз нарын 1981 оны хуримын бялууны үнэ тухайн үеийн ханшаар 56,000 фунт стерлинг байсан бол өнөөдөр 71,600 ам.доллар болж байна. Таван давхар хуримын бялуу нь хатан хааны гэр бүлийн бэлгэдлийг шингээсэн гэдгээрээ алдартай байв.

Жүжигчин Приянка Чопра, дуучин Ник Жонас нарын 2018 оны хуримын зургаан давхар үнэтэй хуримын бялуу нь тэдний хуримын гол чимэг нь байв. Зөвхөн хуримын бялууны үнэ 15,000 фунт стерлинг буюу 19,000 орчим доллартой тэнцэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *