Хонгконгд арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд Муайтайн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон Муайтайн баг, тамирчид нийт 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээс гадна “Шилдэг дасгалжуулагч”, “Шилдэг тамирчин”-ы шагнал хүртэж, улсынхаа нэрийг тивдээ цуурайтуулаад байна.
Тодруулбал
З.Мөнх-Эрдэнэ “ Шилдэг дасгалжуулагч”
-67кг Б.Гантогтох “ Шилдэг тамирчин”, “Мөнгөн медаль” (Гаруда академи)
-51кг Н.Цогтгэрэл “Алтан медаль” ( Галт дэвжээ)
-57кг Б. Гансэлэм “Алтан медаль” ( ХЦ0108-р анги)
-60кг Б.Амгаланбаяр “Алтан медаль” (Гаруда академи)
-71кг Н.Алтанбаяр “Алтан медаль” (Гаруда академи)
-60кг Б. Санчир “ Мөнгөн медаль” (Гаруда академи, Томужин сургууль)
-54кг С.Батдорж “ Хүрэл медаль” ( Виктори клуб)
– 45кг Э.Намуунаа “Хүрэл медаль” (Гаруда академи)
-54кг Э.Ариунзаяа “ Хүрэл медаль” (Гаруда академи) тус тус медаль хүртжээ.




