УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл БНСУ-ын “Мирал сан”-гийн төлөөллийг хүлээн авч уулзлаа


1987 онд байгуулагдсан БНСУ-ын “Мирал зүрх сан” нь Монгол, Хятад, Филиппин, Вьетнам, Энэтхэг, Камбож, Киргиз, Шри-Ланка, Узбекистан, Танзани зэрэг 24 улсын 4400 орчим хүүхдийг зүрхний мэс засал үнэ төлбөргүй хийлгэхэд дэмжин ажилласан байгууллага юм. Тус сан 2004 оноос өнөөг хүртэлх хугацаанд Монгол 300 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй зүрхний мэс засал хийлгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Улсад мэсэл засал хийлгэх, эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг тус сангийн дэмжлэгээр эмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бусад чиглэлээр өргөжүүлэх тухай “Мирал сан”-гийн төлөөлөгч Ц.Лхагвадоржтой санал солилцов. Мөн БНСУ-ын Бусан хот дахь Монгол Улсын Консулын газар, БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны харьяа “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортыг дэмжих төсөл”-тэй хамтран Монгол Улсад шалны халаалтын систем суурилуулах ажлыг хамтран зохион байгуулахаар болжээ.

Тус төслийг Мирал сан, БНСУ-ын Pitch Cable компанийн дэмжлэгээр Чингэлтэй дүүргийн 56, 124, 155 дугаар цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа. Санамж бичигт заагдсан ажлыг БНСУ-ын талаас 2025 оны хуанлийн жилд багтаан, үнэ төлбөргүй хийж, хүлээлгэн өгөхөөр тохиролцлоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *