Хөгжлийн банкны гэх шүүх хурал 09:00 цагаас үргэлжилнэ


Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж, шүүх хуралдаан 20 цаг 00 минутад завсарлалаа.

Шүүх хуралдааны эхний өдөр биечлэн 23, цахимаар 2 өмгөөлөгч санал, тайлбараа хэлсэн юм.

Шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ. Оролцогчдын 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 20 минутаас 08 цаг 50 минутын хооронд Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд бүртгэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *