Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна


НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ. Энэ жил “Хүртээмжтэй тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, сайн сайхныг нийгэм, хөгжлийн аль ч түвшинд дэмжих, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралын бүхий л салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
2023 оны 3 сарын 7 өдрийн байдлаар ДЭМБ-аас дэлхийн хүн амын 16% буюу 6 хүн тутмын 1 нь чадвар алдагдалтай гэж мэдээлсэн.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *