Японы алдартай гүнж Айко 23 нас хүрч, хааны ирээдүй эргэлзээтэй байна


Японы алдартай гүнж Айко ням гарагт 23 нас хүрлээ. Эзэн хаан Нарухито болон хатан хаан Масако нарын ганц хүүхэд Айко энэ оны эхээр их сургуулиа төгссөн бөгөөд түүнээс хойш Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байгаа аж. Хэрэв тэрээр эзэн хааны гэр бүлээс гадуур гэрлэсэн бол Японы хууль тогтоомжийн дагуу хааны статусаасаа татгалзаж, гэр бүлээ орхих ёстой.

Японы эзэн хааны гэр бүл ердөө 16 гишүүнтэй бөгөөд үүнээс дөрөв нь эрэгтэй.

1947 оны Эзэн хааны ордны тухай хууль нь дайны өмнөх үеийн консерватив гэр бүлийн үнэт зүйлсийг голчлон хадгалсан бөгөөд зөвхөн эрэгтэйчүүд хаан ширээнд суухыг зөвшөөрч, гэр бүлээс гадуур гэрлэсэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүдийг статусаа өгөхийг албаддаг. Одоогийн хааны гэр бүлд ганцхан залуу эрэгтэй гишүүн байгаа нь 2000 жилийн түүхтэй хаант засаглалын оршин тогтнох байдлыг эрсдэлд оруулж байна. Тодруулбал эзэн хааны гэр бүлийн хамгийн залуу эрэгтэй гишүүн, хунтайж Хисахито буюу Айкогийн үеэл нь 18 настай.

Өнгөрсөн сард Женев дэх НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийн хороо тайлан гаргаж, тус улсад жендэрийн тэгш байдлыг хангахад саад болж буй бусад асуудлын дунд Японы засгийн газарт эмэгтэй эзэн хаантай байхыг зөвшөөрөхийг уриалсан байна. Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши уг тайланг үгүйсгэсэн бөгөөд эзэнт гүрний залгамж халаа бол үндэсний өвөрмөц байдлын асуудал. Энэ нь үндсэн хуулиар олгогдсон эрхүүдэд хамаарахгүй” гэжээ.

 Сонирхуулахад Айко гүнж амралтын өдрүүдээр эцэг эхтэйгээ зугаалж, ордны удирдлагуудтай волейбол, теннис, бадминтон тоглох дуртай гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *