“UK Fashion Awards” шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа


Даваа гаригт 2024 оны Их Британийн хувцас загварын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ тус улсын нийслэл Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд зохион байгуулагдлаа.

Хувцас загварын салбарын шагнал гардуулах арга хэмжээ гэдэг утгаараа улаан хивсний ёслол олны анхаарлыг татсан үйл явдал болсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үдшийн улаан хивсний ёслолоос дуучин Рианна, түүний найз залуу ASAP Rocky, Рита Ора, Элли Голдинг, мөн Жулиа Фокс нарын хувцаслалтыг онцолж байлаа.

Харин энэ үдшийн шагналтнуудын тухайд гэвэл реппер ASAP Rocky “Cultural Innovator Award” буюу загварын соёлын шинийг санаачлагч гэсэн шагналыг хүртсэн бөгөөд тэрээр шагналаа гардаж авахдаа “энэ шагнал түүнд маш их утга учиртай” хэмээн хэлжээ.

Түүнчлэн загвар зохион бүтээгч Том Форд-д “Outstanding Achievement Award” буюу загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж хүндэтгэлийн шагнал гардуулсан бол “Designer of the Year” буюу оны шилдэг загвар зохион бүтээгч шагналыг Жонатан Андерсон гардан авсан байна. Харин “Model of the Year” буюу оны шилдэг загвар өмсөгч шагналыг Алекс Консани авсан бөгөөд тэрээр уг шагналыг хүртсэн анхны транс эмэгтэй болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *