Ваучерын зардлыг төсвөөс хасаж, хавдрын эмнэлэгт зарцуулахаар болжээ


Өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдав. Уг хуралд Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг танилцуулсан байна. 2025 оны төсвийн төслөөс ваучерыг хассан байна. Соёл, спорт, залуучуудын хөгжлийн яам хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх ваучер олгохоор 8.3 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан байсан юм. Уг төсөл хэт үрэлгэн, шаардлагагүй зардлыг төсөвт оруулж ирлээ гэж олон нийт хамгийн их эсэргүүцсэн. Үүний оронд нэн шаардлагатай эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад төсвийн мөнгийг зарцуулах ёстой гэж үзсэн юм. Энэ хүрээнд ваучерын зардлыг хасаж, оронд нь хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

УИХ-аас баталсан ирэх оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, Засгийн газар дахин боловсруулах болсон. Тэгвэл Засгийн газар өмнө нь танилцуулсан төсвийн төслөөсөө 2.4 их наяд төгрөг хасах аж. Ингэхдээ урсгал зардлаас 1.4 их наяд, хөрөнгийн зардлаас 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтаас 0.2 их наяд төгрөг хасах юм.

Тухайлбал,

  • Соёлын эрхийн бичиг
  • Идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих зардал
  • Кино урлаг дэмжих зардал
  • Сургалт, семинарын зардал
  • Тээврийн үйлчилгээ
  • Эрүүл идэвхтэй амьдрал
  • Зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэл
  • Бусад зориулалт, арга хэмжээг хасаж, тавилга авах зардлыг 100 хувь, багаж, техник хэрэгсэл, дотоод томилолт, бичиг хэрэг, хичээл, үйлдвэрлэлийн дадлага, гадаад томилолт, тээвэр шатахуун зэргийн зардлыг 50 хувиар бууруулахаар тооцоолжээ.
, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *