Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж,
-Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
-Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
-Гэрлийг олон цагаар асаахгүй байх
-Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
-Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
-Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.