Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газар ирэх нь нэмэгджээ


Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж төвд амьдарч буй хүүхдүүдийн орчин нөхцөлтэй танилцлаа.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өнөөдрийн байдлаар 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ. Ихэвчлэн эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй эцэг эх олширчээ. Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйлан хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг тухайгаа төвийн удирдлагууд хэлж байна. Мөн боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулж, мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг.

“Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллах багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг олон асуудал буйг хэлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *