Хавдрын эмнэлгийн шинэ барилгыг эхлүүлэх  ажилд 7.9 тэрбум төгрөг төсөвлөжээ


2025 оны улсын төсвийн тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шинээр хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Хавдар судлалын шинэ эмнэлгийн эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахад зориулж төсөвт мөнгө тавиулахаар УИХ -ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ингэснээр “Хавдар 2” төсөл дээр Засгийн газар 2025 онд 7.9 тэрбум төгрөг төсөвлөн оруулж ирснээ МАН, АН ын бүлгүүдэд танилцуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлэхдээ, “Энэ бол хүмүүнлэг зоригтой бас гайхалтай шийдвэр байлаа. Улсын төсвийг алдагдалгүй батлахаар 2.9 их наядаар танаж байгаа ч хорт хавдраар өвдөж амь насаа алдаж байгаа иргэдээ бодсон. Улс төржөөгүй шийдвэрт нэгдсэн Засгийн газар болон УИХ-ын эрхэм гишүүдэд талархлаа. Одоо 7.9 тэрбумаа хамгаалж батлуулах л үлдлээ” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *