2022 онд зураг авалт нь эхэлсэн “Цагаан цагаан ба долоон одой” урансайханы кино 2025 оны гуравдугаар сарын 21-нд олон нийтийн хүртээл болох гэж байна. Цасан цагааны дүрд Латин-Америк гаралтай жүжигчин, дуучин, youtuber Рейчел Зеглэр харин муу санаат хатан хааны дүрд Гал Гадот нар тоглосон бөгөөд “Рейчелийн дуу хоолой бол түүний авьяасын зөвхөн нэг хэсэг” хэмээн киноны найруулагч онцолсон юм. Мөн түүний хүч, ухаан болон эерэг хандлага нь ‘Snow White and the Seven Dwarfs’ үлгэрт гардаг гол чанарууд юм” хэмээн найруулагч Марк Уэбб мэдэгдсэн.
Харин долоон одойг графикаар хийсэнд кино шүүмжлэгчид таагүй хандаж байгаагаа хэд хэдэн нийтлэлд бичжээ. 1937 онд үзэгчдийн хүртээл болж байсан Диснейн сонгодог бүтээлүүдийн нэг тус киноны хөгжмийг “La la Land” болон “Great Showman” киноны хөгжмийн найруулагч Бенж Пасек, Жастин Пол нар хариуцан ажилласан байна.