Стрийминг үйлчилгээний Spotify платформ “Spotify Wrapped 2024” буюу энэ оны шилгүүдээ тодруулан зарлалаа. Өнгөрсөн 12 сарын хугацаанд ямар уран бүтээлчийн дуу болон цомог дэлхийн хэмжээнд хамгийн олон тоглогдсоныг жил бүр танилцуулдаг уламжлалынхаа дагуу ийнхүү 2024 оны хамгийн олон сонсогчтой уран бүтээлч, уран бүтээлүүдийг танилцуулаад байна.
Дуу хөгжмөөс гадна мөн хамгийн олон сонсогчтой подкаст, аудио ном, зохиолчдын жагсаалтыг ч танилцуулсан байна. Ихэнх төрөлд Америкийн поп дуучин Тэйлор Свифт тэргүүлсэн бол түүний араас дуучин Билли Айлиш, Сабрина Карпентер, The Weeknd, Ариана Гранде, Канье Уэст, Drake, Кендрик Ламар, Бруно Марс, Леди Гага зэрэг уран бүтээлчид жагсчээ.
Ингээд “Spotify Wrapped 2024”-ийн шилдгүүдийн жагсаалтыг танилцуулья:
- Хамгийн олон стриймтэй уран бүтээлч – Тэйлор Свифт
- Хамгийн олон удаа тоглогдсон дуу – Сабрина Карпентерын “Espresso”
- Хамгийн олон удаа тоглогдсон цомог – Тэйлор Свифтийн “The Tortured Poets Department: The Anthology” цомог
- Хамгийн их тренд болсон дуу – Бруно Марс, Леди Гага нарын “Die With A Smile”
- Хамгийн шилдэг подкаст – “The Joe Rogan Experience”
- Хамгийн шилдэг аудио ном – зохиолч Сара Маасын “A Court of Thorns And Roses”
- Хамгийн олон сонсогчтой зохиолч – Сара Маас