Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сард Хонгконг, Тайваний багуудтай тоглоно


Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сард Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцоно. Манай баг “B” хэсэгт ХонгКонг, Тайваний багуудтай учраа таарсан.

Тэд эхний тоглолтоо 12-дугаар сарын 8-ны 18:00 цагт Хонгконгийн багтай хийх бол хоёр дахь тоглолтоо гурав хоногийн дараа Тайваний багтай хийнэ. Харин Хонгконг, Тайваний тоглолт 12-дугаар сарын 14-ны өдөр болно. Эдгээр тоглолтын үр дүнгээс шалтгаалж хэсгээ тэргүүлсэн нэг баг “А” хэсэгт багтсан Макао болон Гуамын багуудын аль хожсонтой нь өрсөлдөх юм.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар нэгэн цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд авьяас чадвараа гайхуулж явсан шилдэг хөлбөмбөгчин Баясгалангийн Гарьдмагнай ажиллаж буй. Тэд одоо Төв аймагт байрлах хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл, сургуулилтаа хангаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *