91 тонн давс, 10 тонн бодис цацаж


Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнөө өглөөний 04:00 цагаас эхлэн, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 12 байгууллага давс, бодис цацаж байна. Зам талбайд нийт 91 тонн давс, 10 тонн бодис цацаж, 1403.5 тонн давс, 681 тонн бодис үлдлээ.

Тус дүүргийн нийт зам, талбайд 220 хүний бүрэлдэхүүнтэй 56 үлээгч төхөөрөмж, явган замын 17 моторт түрэгч бэлэн ажиллаж байна.

12 дугаар сарын 6-ны 08:00 цагийн байдлаар Нийслэлхүрээ өргөн чөлөө, Дунд гол, Махатма, Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэл болон сургууль, цэцэрлэг хүн ихээр зорчдог хэсгийн цасыг цэвэрлэж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *