Т.Доржханд: Бие биеэ хий хоосон харддагаа болих хэрэгтэй


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ сарын 9-ний өдөр Эрчим хүчний үндэсний хорооноос гарч буйгаа мэдэгдсэн.Тэрбээр гарч буй шалтгаанаа үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд нийт найман тэрбум төгрөг тусгасныг төсвийн үр ашиггүй зардал гэж үзсэн байна. Харин энэхүү мэдэгдэлтэй холбоотой Монгол Улсын Шадар Сайд Т.Доржхандаар ахлуулсан эрчим хүчний үндэсний хорооныхон мэдээлэл өглөө. Тэрбээр

“Эрчим хүчний шилжилт бол амаргүй ажил. Дэлхийн аль ч улс ойлголцлоо нэгтгэхгүй бол эсэргүүцэлтэй тулгараад байдаг. Тийм ч болохоор бид утаатай, цахилгаангүй явж байна. Тиймээс иргэдийнхээ ойлголтыг нэг талд нь гаргах, зөв ойлголт, зөв мэдээлэл өгөх нь чухал.

Энэ агуулгаараа бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад ажиллах нь зүйтэй гэсэн саналыг анх өгч байсан нь үнэн. Мэдээллийн зөрүүтэй ойлголт бий болсон байна. Цаашдаа хорооны гишүүддээ мэдээллээ тодорхой өгөөд явах нь зөв юм байна” гэв.

Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа: Манай үндэсний хорооны төсөвт хэвлэл мэдээлэлд зориулсан найман тэрбум төгрөгийн төсөв байсан. Энэ бол Сангийн яаманд зардлаа шинэчилж өгөөгүй төсөв. Найман тэрбум төгрөгт ямар үйл ажиллагаа явуулах задаргааг танилцуулъя.

  • Олон улсын зөвлөх үйлчилгээ авах,
  • эрчим хүчний зах зээлийн судалгаа хийх
  • Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах.
  • 2027 оны сүүл гэхэд эрчим хүчний 3-4 компанийг олон нийтийн болгох
  • Эрчим хүчний шилжилт буюу ногоон эрчим хүчний бодлогыг тодорхойлох
  • Эрчим хүчний экспортын бодлого стратегиа боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах
  • Улаанбаатар хотын 300 мянган айлыг дулааны тоолуур суурилуулах ажлыг эхлүүлэх эдгээр ажилд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Харин хэвлэл мэдээллийн зардалд 500 сая төгрөг тусгасан.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *