Арванхоёрдугаар сарын 9-нд “Squid Game” цувралын хоёрдугаар улирлын хэвлэлийн бага хурал Сөүлийн “Dongdaemun Design Plaza”-ийн урлагийн танхимд боллоо. Netfliх-ийн хит цувралуудын нэг “Squid Game” энэ удаад шинэ дүрэм, шинэ түүх, огцом эргэлтүүдээр эргэн ирэх нь ээ. “Squid Game” цувралын хоёрдугаар улирлын хэвлэлийн бага хурлын үеэр киноны Ерөнхий найруулагч Hwang Dong Hyuk шүднийхээ эрүүл мэндийн талаар ам нээлээ. Өмнө нь тэрбээр цувралын нэгдүгээр улирал дээр ажиллаж байхдаа стрессийн улмаас найман шүдээ авхуулжээ. Энэ тухайгаа найруулагч хэвлэлийн хурлын үеэр “Миний шүд тийм ч сайн биш байгаа. дахиад хоёр шүд авхуулах ч хэрэгтэй гэж эмч хэлсэн” гэж мэдэгдлээ.
“Squid Game”-ийн хоёрдугаар улирлын эхний анги арванхоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийх бөгөөд амьд үлдэх уралдааны ялагч Ги-хун үхлийн аюултай тоглоомд эргэн нэгдэж, Ги Хун болон тэмцээний Front Man хоёрын хоорондох ширүүн тулаан эхлэх нь ээ. Цуврал үзэгчдийн хүсэн хүлээж байснаас тэс өөрөөр өрнөх бөгөөд нэгдүгээр улирлын зарим элементүүд ч гэсэн энэ улиралд эргэж ирдэг” гэж найруулагч хэллээ. Мөн тэрбээр “Миний зорилго бол үзэгчдийн хүлээлтийг тасалдуулах, гэнэтийн огцом эргэлтүүдийг бий болгох явдал байлаа. Оролцогчид тоглоомыг үргэлжлүүлэх эсвэл дуусгах эсэх талаар саналаа өгдөг шинэ дүрэм нь хоёр дахь улиралд хэрэгжиж, тойрог бүрд тохиолддог” гэж мэдэгдсэн юм.