Монголын Шатрын холбоо Ерөнхийлөгчөө сонгохоор ээлжит бус хурлаа энэ сарын 14 буюу бямба гарагт товлов. Тус холбооны ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нэр дэвшиж байна. Түүнтэй хамт Монголын Шатрын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Батчулуун өрсөлдөж байгаа аж. Дээрх хоёр нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, холбоондоо хүргүүлжээ.