Д.Туск: Орос-Украины энхийн хэлэлцээ энэ өвөл эхэлж магадгүй


Украины дайныг төгсгөх Орос-Украины хоорондох энхийн яриа хэлэлцээ энэ өвөл эхэлж магадгүй байгаа талаар 2025 оны эхний хагаст ЕХ-г даргалах Польш улсын ерөнхий сайд Дональд Туск мягмар гаригт хэлсэн байна.

Польшийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Д.Туск мягмар гаригийн засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ ирэх оны нэг сараас эхлэн ЕХ-г даргалах тушаалыг хүлээн авсны дараа Польш улс Орос-Украины мөргөлдөөний асуудлаарх хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн байна.

Тэрээр “Орос-Украины энхийн хэлэлцээ энэ өвөл болж магадгүй, Польш улс энхийн яриа хэлэлцээний үйл явц, өрнөлд оролцох болно” гэжээ.

Д.Туск мөн пүрэв гаригт Францын ерөнхийлөгч Польш улсад айлчлах талаар мэдэгдэж, Э.Макрон Варшавт хийх айлчлалынхаа үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон Парисын дарь эхийн сүмийн нээлтийн дараагаар Парис хотноо АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп, Украины ерөнхийлөгч В.Зеленский нартай хийсэн уулзалт, яриа хэлэлцээний үр дүнг танилцуулах болно гэжээ.

Эцэст нь тэрээр Польш улсыг ирэх оны эхээр ЕХ-г даргалах тушаалаа авахтай зэрэгцээд Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Варшавт айлчилна гэдгийг мэдэгдсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *