Иргэний үнэмлэхээ хаясан бол торгууль төлөхгүй боллоо


Иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр дахин иргэний үнэмлэх авах хүсэлт гаргахад, Улсын бүртгэлийн ерөнхий газар 30 мянган төгрөгөөр торгодог. Улсын бүртгэлийн ерөнхий газар “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар иргэдийг 30 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг байв.

Үүнийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх нягтлаад, “Иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж буй хэлбэр” гэж үзэн, УБЕГ-ын шийтгэх хуудсыг хүчингүй болгожээ. Тиймээс иргэд гээсэн гэх шалтгаанаар иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулахгүй боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *