Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цэцэрлэгийн 3 байр, “Унагалдайн андууд” цэцэрлэгийн Б байранд шүүгчтэй агаар сэлгэх төхөөрөмж суурилууллаа. Уг төхөөрөмж анги, танхимын агаарыг тогтмол жигд сэлгэхийн зэрэгцээ гаднаас орж ирэх агаарыг шүүх шүүлтүүртэй. ОХУ-д үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж цахилгаан хэрэглэхгүй, барилгын бүтцэд нөлөөлөхгүй, цонх нээхгүйгээр агаарыг 24 цаг сэлгэдэг. Агаарын урсгалыг хянах боломжтой, тоос, шороо, тоосонцор, утаа, хорхой, шавж гаднаас нэвтрүүлэхгүй зэрэг олон давуу талтай юм байна.
Уг төхөөрөмжийг Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Төв аймаг, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэгт суурилуулаад байгаа юм.