Ч.Номин: Шигшээ багийн тамирчдын зардлыг танаснаар 2028 оны олимпод оролцох тамирчдын тоо буурах эрсдэл үүслээ


УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийг хэлэлцэж буй. Ирэх оны төсвийн төсөлд хэд хэдэн салбарын төсвийг танахаар тусгаад байна.Үүний нэгт биеийн тамир, спортын салбарын төсөв багтжээ. Засгийн газраас энэ салбарт 2025 оны төсөвт 9,5 тэрбумыг төсөвлөсөн гэсэн мэдээ буй.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлэв.

Соёл спорт аялал жуулчлалын яамны төсөв 524 тэрбум төгрөг болж буурсан. Энэ нь 76 тэрбум төгрөгөөр буюу 13 хувиар буурсан гэсэн үг. Бусад салбаруудтай харьцуулахад хамгийн өндөр таналттай салбар спортын салбар болж байна. Тэр дундаа шигшээ багийн зардлыг 66 хувиар танасан. Шигшээ багийн зардалд 2028 оны олимпын наадам хүртэл тив, бүс, дэлхийн тэмцээнд оролцож оноо цуглуулах тамирчдын зардал багтдаг.  

Гэтэл төсвөө танахаар олон тамирчид дэлхийн чансаа тогтоох, оноо цуглуулах тэмцээнд оролцох боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл 2028 оны Лос Анжелесын олимпод оролцох тамирчдын тоо буурах эрсдэлтэй болж байна” гэлээ.

Монгол Улсын шигшээ багийн төсөв 2023 онд 13.8 тэрбум төгрөг байсан. Тэгвэл Засгийн газар төсөв танахтай холбоотой спортын салбарын төсвийг хайр найргүй хасахаар шийдсэн бололтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *