Google хайлтын систем 2024 оноо дүгнэлээ


Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй интернетийн хайлтын систем болох Google-ийн зүгээс 2024 оноо дүгнэж, өнгөрч буй энэ жил хамгийн олон удаа хайгдсан хайлтуудын жагсаалтаа мягмар гаригт танилцууллаа.

Google платформын зүгээс “Year in Search” хэмээх оноо дүгнэсэн тайландаа олон улсын мэдээ мэдээлэл, үйл явдлууд, спорт, дуу хөгжим, поп соёл гэх зэрэг салбар салбарын шилдэг хайлтуудыг жагсаасан байна. Жишээ нь 2024 онд дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн хайсан хайлтаар спортын тэмцээнүүд, ялангуяа хөл бөмбөгийн тэмцээнүүд болон Парисын зуны Олимпын наадмын хайлтууд тодорчээ. Харин хамгийн их хүн хайж үзсэн мэдээ мэдээлэл, үйл явдлаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсон байна.

Ингээд 2024 оны Google-ийн хайлтын шилдгүүдийг цухас танилцуулья:

  • Хамгийн их хайлттай хүн – АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп
  • Хамгийн их хайлттай нас барсан хүн – One Direction хамтлагийн гишүүн агсан Лиам Пэйн
  • Хамгийн их хайлттай кино – Inside Out 2
  • Хамгийн их хайлттай телевизийн цуврал – Netflix-ийн “Baby Reindeer”
  • Хамгийн их хайлттай жүжигчин – Катт Уилльямс
  • Хамгийн их хайлттай дуу – Kendrick Lamar-ын “Not Like Us”
  • Хамгийн их хайлттай хөгжмийн салбарын уран бүтээлч – Diddy
  • Хамгийн их хайлттай тамирчин – Иманэ Хэлиф
  • Хамгийн их хайлттай хоолны жор – Норвегийн усанд сэлэлтийн тамирчин Х.Кристиансены шоколадтай жигнэмэгийн жор
  • Хамгийн их хайлттай тоглоом – New York Times сонины “Connections” хэмээх эвлүүлдэг тоглоом
  • Хамгийн их хайлттай аяллын цэг – АНУ-ын Нью-Йорк хотын Central Park төв цэцэрлэгт хүрээлэн
  • Хамгийн их хайлттай музей – Их Британийн нийслэл Лондон хот дахь Британийн музей
  • Хамгийн их хайлттай цэнгэлдэх хүрээлэн – Италийн Верона хотын Arena di Verona цэнгэлдэх

АНУ-ын Калифорни мужид байрлах Google компанийн зүгээс 2024 оноо дүгнэсэн хайлтын жагсаалтыг гаргахдаа 2024.01.01-нээс 2024.11.23-ны хоорондох Google-ийн хайлтуудад үндэслэн гаргасан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *