Гоёж гангалах яах вэ эмэгтэйчүүд ээ! Хувийн ариун цэврээ сахицгаая


Гоёж гангалсан хээнцэр эмэгтэйчүүд их хотын гудмыг чимнэ. Хөөрхөн царай, гоё хувцас, ганган эдлэл, стиль имижээрээ хэн нэгнээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Сүүлийн үеийн гар утас, дэгжин хээнцэр хувцсаар гангарсан манай гоё охид, эмэгтэйчүүдэд нэг л дутагдал байна. Тэр нь хувийн ариун цэвэр.

“Шангриллагийн 00-д зураг даруулахаар л ордог юм уу” гэсэн шоглосон ч юм шиг бодит үнэнийг хэн ч мэднэ. Сүрчиг, будаг ханхалсан гунхалзсан нэгний араас ариун цэврийн өрөөг ашиглахад өмнөөс нь санаа нь зовж, нүүр улайдаг.

    Гаднаа гяланцаг ч дотроо паланцаг гэдэгчлэн гоёж гангалахаа тэргүүнд тавьсан охид, эмэгтэйчүүд маань хувийн ариун цэврээ хөсөр хаяжээ. Нийтийн ариун цэврийн өрөө болон бусад үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөнөөс гарч ирэх охид, эмэгтэйчүүдийн үнэр хамар сэтэлнэ. Хамгийн чухал нандин хэсгээ арчлан, тордож цэвэр байлгах тал дээр дэндүү хойрго хандах нь эмзэглэмээр, арчаагүй гэж хэлж ч болох.

Хэдий гаднаа гоё сайхан харагдаж байгаа ч таны араас ариун цэврийн өрөөг хэрэглэх хэн нэгэнд таагүй мэдрэмж үлдээж, эвгүй үнэр нь ариун цэврийн өрөөг дүүргэнэ.

Энэ асуудлаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс үзэл, бодлоо хатуухан илэрхийлдэг. Илэрхийлэхээс ч өөр аргагүй. Энэ бол бодит байдал. Усаа татахгүй гарах, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа хогийн саванд хийхгүй гадуур нь орхих, эмэгтэйчүүдийн хэрэглэлээ зөв хаядаггүй гэхчлэн боловсон бус эмэгтэйчүүдийн үзэгдэл хэвийн үзэгдэл шиг болжээ.

Нэг тоо баримтыг дурдвал БЗХӨ-өөр 20-24 насныхан хамгийн их өвчилж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7900 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт халдварт өвчний 2.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1240 гаруй тохиолдлоор өссөн гэсэн судалгаа бий.

Эмэгтэй хүний нандин эрхтэн эмзэг, мэдрэмтгий учраас мөөгөнцөртөх, үрэвсэх зэргээр өвчин авах нь олон. Тиймээс нийтийн ариун цэврийг өрөөг цэвэрхэн ашиглах шаардлагатай байна.

Гоё сайхан харагдах хэдий чухал ч түүнээс илүү эрүүл мэнд, ариун цэврээ цэврээр сахих нь нэн тэргүүнд чухал болоод байна. Өөртөө анхаарч, эвгүй үнэрээ дарах, усанд орох, эмэгтэйчүүдийн эмнэлэгт тогтмол үзүүлэх зэргээр хувийн ариун цэвэртээ анхаарцгаая эмэгтэйчүүд ээ!

,

2 responses to “Гоёж гангалах яах вэ эмэгтэйчүүд ээ! Хувийн ариун цэврээ сахицгаая”

  1. Яг үнэн хүмүүс үнэртэх албагүй гэхийн. Яалтгүй хурц эвгүй илжирмэл үнэртэй хүүхнүүд их болсон. Бас яг хүнсний сав шиг тамхины бохь үс хувцаснаас нь үнэртдэг хүүхнүүд ч их

  2. orchin tsagiin ohid busguichuud amaa ugaaj chadahgui bj nuur nudee budaal eheldeg ter dood biynii ariun tsever bol tsaashaashdee neg l bultiisen nud derviisen sormuus shunhan ulaan uruul ulaa butarsan hatsar yag untah hevthiidee tulhaar deer doorgui evgui unerteel bas l ontsgui shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *