Доммаражу Гукеш Шатрын дэлхийн хамгийн залуу аварга боллоо


2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд Сингапурын Сентоза арал дээр эхэлсэн шатрын дэлхийн аварга цолын төлөө өрсөлдсөн БНХАУ-ын шатарчин, Их мастер, дэлхийн аварга Дин Лижэнь болон Энэтхэгийн шатарчин, Их мастер Доммаражу Гукеш нарын 14 дэх өрөг өнөөдөр болж, хараар наадсан энэтхэг хүү 58 дахь нүүдэлдээ ялалт байгуулснаар 7,5 оноотой болж ДАШТ-ий журмын дагуу Дэлхийн аварга цолыг хүртлээ.

Дөнгөж 18 настай Доммаражу Гукеш ийнхүү хамгийн залуудаа шатрын дэлхийн аварга болсон супер амжилт, рекордын эзэн болов.

Мөн 18 настай Гукеш нь шатрын 18 дахь дэлхийн аварга болж буй нь ховорхон хувь тавилан юм даа.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *